
Degjin Goo · Behind the Craft
Түвшин Тулга Трейд ХХК · 2019
Монгол ноосны үнэ цэнийг
дэлхийд түгээнэ.
«Дэгжин Гоо» Брэнд нь 2019 оноос эхлэн Монгол хонины ноосыг 100% гар аргаар эсгийрүүлэн, өдөр тутамдаа өмсөх боломжтой орчин үеийн хэв шинжийг агуулсан бүх насныханд зориулсан загварлаг эсгий гутлыг үйлдвэрлэж байна. Цаашдаа бид Монгол Үндэсний брэндийг олон улсад таниулах, хүн бүрийн сэтгэлд таашаагдсан, эрүүл мэндэд ээлтэй загварлаг эко гутал хийхээр зорилго тавин ажиллаж байна.
- 3,000+
- Years of felt tradition
- 14
- Artisan hands per pair
- 100%
- Natural Mongolian wool
- 0
- Synthetic materials

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ & ДИЗАЙНЕР
Түвшинбаярын
Рэнцэнханд
DEGJIN GOO брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Түвшинбаярын Рэнцэнханд нь Монголын уламжлалт гар урлал, үндэсний өв соёлыг орчин үеийн загвартай уялдуулан хөгжүүлэх алсын хараатайгаар энэхүү брэндийг үүсгэн байгуулсан.
Түүний бүтээл бүрийн үндэс нь байгалийн гаралтай материал, дээд зэргийн чанар, мөнхийн үнэ цэнэ юм. Загвар бүр зөвхөн гоо үзэмжийг илэрхийлэхээс гадна өдөр тутмын хэрэглээнд тав тух, удаан эдэлгээ, хэрэглэгчийн итгэлийг эрхэмлэн бүтдэг.
Монгол хонины ноосоор урласан бүтээгдэхүүн бүрт эх орныхоо байгалийн баялаг, урчуудын ур чадвар, орчин үеийн дизайныг шингээж, Монголын өв соёлыг дэлхийн хэрэглэгчдэд хүргэхийг зорин ажиллаж байна.
DEGJIN GOO нь Монголын тал нутгаас эхтэй үнэ цэнийг дэлхийн тайзнаа хүргэх эрхэм зорилготой брэнд юм.
Дэгжин гоо брэнд · 2019
Уламжлал ба орчин үеийн загварын уулзвар

Компанийн тухай
«Дэгжин гоо» нь Монгол хонины нэгдүгээр зэрэглэлийн ноосоор бүтсэн, байгалийн гаралтай, харшил үүсгэдэггүй, экологид ээлтэй эсгий гутлын брэнд. Манай бүтээгдэхүүн бүрийг өөрсдийн лабораторид байгалийн будгаар өнгөлсөн ноосоор 100 хувь гар аргаар үйлдвэрлэдэг бөгөөд уламжлалт монгол өв соёл, орчин үеийн загварын чиг хандлагыг хослуулсан өвөрмөц бүтээгдэхүүн хэрэглэгчдийн хүртээл болдог.

Бүтээгдэхүүний онцлог
10 гаруй загвар, 15 гаруй өнгийн сонголттой. Хөнгөн, эвтэйхэн, тав тухтай. Чийгийг зохицуулах байгалийн бүтэц. Харшил үүсгэдэггүй эко материал. Жилийн дөрвөн улирал өмсөх боломжтой. Орчин үеийн болон үндэсний хэв маягийг хослуулсан загвар.

Алсын хараа ба дэлхийн зах зээлд
Монголын байгалийн баялаг болох хонины ноосны үнэ цэнийг дэлхий дахинд таниулж, тогтвортой хөгжлийг дэмжсэн байгалийн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь бидний алсын харааn. Олон улсын цахим худалдааны сувгаар бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж, Ази, Европ болон бусад бүс нутгийн зах зээлд өргөжүүлэхээр зорин ажиллаж байна.
Түвшин Тулга Трейд ХХК · 2019
Монгол брэнд – Дэгжин гоо
100% Монгол хонины ноос · 100% Гар урлал · 100% Байгалийн гаралтай
Цуглуулгыг үзэх